Please use this identifier to cite or link to this item: http://hdl.handle.net/10419/242627
Title (translated): 
Forums, fees and data flows: Coordinating mining and water policy in Mongolia
Authors: 
Schoderer, Mirja
Dombrowsky, Ines
Year of Publication: 
2021
Series/Report no.: 
Briefing Paper No. 10/2021
Publisher: 
Deutsches Institut für Entwicklungspolitik (DIE), Bonn
Abstract: 
Эрдэс болон металл олборлох нь олборлолтод шаардлагатай усны хэмжээ, хаягдал ус хаях болон усны нөөцөд үзүүлэх боломжит бохирдлын хувьд усанд томоохон ул мөр үлдээдэг. Иймд уул уурхай болон усны салбар хооронд зохицуулалт хийх нь маш чухал. Уул уурхайн усны нөөц болон усны нөөцөөс хамааралтай орон нутагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилготой энэ хүрээний олон тооны хэрэгслүүдийг гаргасан байдаг. Үүнд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ (БОНБҮ), эдгээр үйл явцуудад болон голын сав газрын менежментэд оролцогч талуудын оролцоог хангах, уурхайд хаягдал ус цэвэрлэх сэдэлжүүлэлтийн төлбөрийн схемүүд зэрэг багтана. Хэрэгсэл бүрт нэлээд хэдэн урьдчилсан нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй учраас тэдгээрийг хэрэгжүүлэх эсэх, хэрхэн хэрэгжүүлэх нь үндэсний, бүсийн болон дотоодын байдлаас хамаарна. Энэ судалгааны хураангуй тайланд Монгол улсыг бид жишээ судалгааны тохиолдол болгон авч, оролцогч талуудын оролцоо, хаягдал ус цэвэрлэх сэдэлжүүлэлт хоёр нь зохицуулалтыг сайжруулах үндсэн хоёр стратеги гэж үзнэ. Бид эдгээр стратегийг бодлогод хэрхэн хөрвүүлж, хоёр зэргэлдээ голын сав газарт бодитоор хэрхэн хэрэгжүүлснийг үнэлнэ. Ингэхдээ доогуур түвшний захиргааны нэгжүүд дэх хүн хүчний болон санхүүгийн чадавх, устай холбоотой мэдээллийн хүртээмжийг байгалийн нөөцийн үр дүнтэй засаглалын урьдчилсан нөхцөл гэж тусгайлан анхаарч үзнэ. Монгол улсын засаглалын систем олон тооны үйл явцуудаар оролцогч талуудын оролцоог хангадаг гэж заадаг бөгөөд хамгийн чухал нь голын сав газрын олон талт платформууд (ГСГОТП) болон БОНБҮ-ний журмын дагуу хийгддэг орон нутгийн хэлэлцүүлгүүдээр дамжуулан хангах гэдгийг бид олж тогтоосон. Гэхдээ одоогоор судалгааны бүсийн ГСГОТП нь ихэнхдээ доогуур түвшний захиргааны ажилтнуудыг оруулан гишүүдээ шинэчлэх гэж байгаа ба энд орон нутгийн хэлэлцүүлэг бараг хийгддэггүй.Хаягдал усыг цэвэрлэх сэдэлжүүлэлтийн чиглэлээр Монгол улс 2019 оны зун Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан бөгөөд одоогоор хэрэгжүүлэх гарын авлагыг боловсруулж байна.Хүндрэлүүд нь сав газрын усны чанарын мэдээллийг цуглуулах болон хангалттай дээж авах, шинжилгээ хийх баталгаатай холбоотой. Энэ нь хамаарах мэдээллийг авах эсвэл үнэлэхэд хүндрэлтэй тулгардаг, доогуур түвшний захиргааны нэгжүүдийн хүн хүч, санхүүгийн чадавх хязгаарлагдмал байгаатай холбоотой. Бид дараах арга хэмжээг зөвлөж байна. Үүнд: * Тэнцвэртэй хүртээмж болон платформ дахь хэлэлцүүлгийг хангахын тулд нийгэм, эдийн засгийн байдлын ялгааг харгалзан хувийн хэвшил болон иргэний нийгмийн төлөөллийг түлхүү оролцуулах хэлбэрээр ГСГОТП дахь оролцогч талуудын ялгаатай байдлыг бий болгох * БОНБҮ-ний хүрээнд олон нийтийн хэлэлцүүлгийг идэвхжүүлэх (уул уурхайн лиценз авах болон БОНБҮ-г батлуулах гэх мэт) ба Засгийн газраас баталсан дүрэм, журмуудыг нээлттэй болгох, энэ хүрээнд хариуцлага тооцдог болох * Усны мэдээллийг олон нийтэд илүү хүртээмжтэй болгох * Уул уурхайн хаягдал усыг хаяхын өмнө цэвэрлэхэд урамшуулал олгохын тулд Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг хурдхан хэрэгжүүлэх * Эрх мэдлээ хэрэгжүүлэх боломжийг нь бүрдүүлэхийн тулд доогуур түвшний захиргааны байгууллагуудыг чадавхжуулах ба ГСГОТП-д санхүүжилт олгох.
Abstract (Translated): 
This Briefing Paper presents one of six analyses of cross-sectoral coordination challenges that were conducted as part of the STEER research project and on which separate Briefing Papers are available. The extraction of minerals and metals comes with a large water footprint, both in terms of water needed for extraction itself and in terms of wastewater discharge and the potential pollution of water resources. Thus, coordination between the mining and water sectors is key. A number of instruments to that end have been devised, which aim to mitigate the negative impacts of mining on water resources and on water-resource dependent communities. Among these are environmental impact assessments (EIAs), stakeholder involvement within these processes and within river basin management, and payment schemes that incentivise wastewater treatment at the mine. Whether and how these instruments are implemented depends on the national, provincial and local context, since each instrument involves a number of preconditions. Assessing the effectiveness of these instruments thus requires a sound analysis of the governance system within which they operate. In this Briefing Paper, we focus on Mongolia as an example case study and look at stakeholder involvement and incentivising wastewater treatment as two key strategies to increase coordination. We assess how these strategies are translated into policies and how they are implemented on the ground in two adjacent river basins. In doing so, we pay particular attention to the human and financial capacities of lower-level administrative entities, as well as to the availability of water-related information, as essential prerequisites for effective natural resource governance. We find that the Mongolian governance system stipulates the implementation of stakeholder involvement through multiple processes, most importantly through River Basin Multi-Stakeholder Platforms (RB-MSPs) and community consultation within the EIA procedure. In practice, however, the RB-MSP in the study area has yet to diversify its membership from mostly lower-level administrative staff, and community consultations rarely take place. In terms of incentivising wastewater treatment, Mongolia passed amendments to its Water Pollution Fee Law in summer 2019 and is now working on implementation guidelines. Challenges here relate to the collection of data for a baseline on water quality and to guarantees for adequate sampling and analysis. This is tied to the limited human and financial capacity of lower-level administrative entities, which struggle to access or evaluate relevant data. We recommend that: * the diversity of stakeholders in RB-MSPs is increased to better include the private sector and civil society, with sensitivity to differences in socioeconomic standing to ensure equitable access to and deliberation within the platform; * the enacting of public consultations as part of EIAs is ensured and governmental procedures (i.e. mining licensing and approval of EIAs) are made more transparent and accountable; * public availability of water data is increased; * the Water Pollution Fee Law is implemented swiftly to provide incentives for the treatment of mining wastewater before discharge; * funding and institutional capacity development for lower-level administrative bodies are increased and funding for RB-MSPs is provided to enable them to fulfill their mandates.
Persistent Identifier of the first edition: 
Creative Commons License: 
https://creativecommons.org/licenses/by/4.0/
Document Type: 
Research Report

Files in This Item:
File
Size





Items in EconStor are protected by copyright, with all rights reserved, unless otherwise indicated.